НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2026.02.13

Skola системд тавтай морил.

Энэхүү Нууцлалын бодлого нь Skola системийг ашиглах үед таны мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Skola системийг эрхлэн хөгжүүлж, ажиллуулж буй хуулийн этгээд (цаашид "Skola", "бид", "манай", "бидний" гэх) нь мэдээлэл хянагч болно.

1.2. Энэхүү Нууцлалын бодлого нь Skola веб болон мобайл систем (цаашид "Үйлчилгээ" гэх) -ийг ашиглах үед тантай холбоотой мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах харилцааг зохицуулна.

1.3. Skola нь Үйлчилгээгээ санал болгох, ашиглуулах, сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой мэдээллийг цуглуулж ашигладаг. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогод заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Хоёр. НЭР ТОМЬЁО

2.1. ҮЙЛЧИЛГЭЭ - Skola платформ (веб болон мобайл орчин).

2.2. БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ - Системд бүртгүүлэх, нэвтрэх үед таны оруулсан болон гуравдагч нэвтрэх үйлчилгээ (Google, Facebook, Apple гэх мэт)-ээр дамжин зөвшөөрсөн мэдээлэл.

2.3. ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ - Үйлчилгээг ашиглах явцад үүссэн өгөгдөл (community-д нэгдсэн байдал, product худалдан авалт, пост, сэтгэгдэл, хандалт, идэвх гэх мэт).

2.4. МЭДЭЭЛЭЛ ХЯНАГЧ - Хувийн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн цуглуулах, ашиглахыг тодорхойлогч этгээд. Энэхүү бодлогын хүрээнд мэдээлэл хянагч нь Skola.

2.5. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАГЧ - Skola-ийн зааврын дагуу өгөгдлийг боловсруулах гуравдагч этгээд (жишээ нь cloud үйлчилгээ, аналитик систем, төлбөрийн систем).

2.6. ХЭРЭГЛЭГЧ - Skola системийг ашиглаж буй хувь хүн эсвэл байгууллага.

2.7. БАЙГУУЛЛАГА (Organization) - Skola дээр өөрийн community болон product-ийг удирдаж буй бүртгэлтэй этгээд.

Гурав. МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ БА ЦУГЛУУЛАХ ХЭЛБЭР

3.1. Бүртгэлийн мэдээлэл

Системд бүртгүүлэх болон нэвтрэх үед дараах мэдээллийг цуглуулж болно:

  • Овог, нэр
  • Имэйл хаяг
  • Профайл зураг
  • Утасны дугаар (шаардлагатай тохиолдолд)
  • Байгууллагын нэр, регистр (байгууллагын хэрэглэгчийн хувьд)
  • Нэвтрэх үйлчилгээний provider ID (Google, Facebook, Apple гэх мэт)

Skola нь гуравдагч нэвтрэх үйлчилгээний дотоод үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд зөвхөн таны зөвшөөрсөн мэдээллийг ашиглана.

3.2. Хэрэглээний мэдээлэл

Үйлчилгээг ашиглах явцад дараах төрлийн өгөгдөл автоматаар бүртгэгдэж болно:

  • Төхөөрөмжийн төрөл
  • Device ID
  • IP хаяг
  • Үйлдлийн систем
  • Хөтчийн төрөл
  • Нэвтэрсэн өдөр, цаг
  • Ашигласан хугацаа
  • Community болон group-д хийсэн үйлдэл
  • Product худалдан авалт, subscription мэдээлэл
  • Платформ дээрх харилцааны идэвхийн өгөгдөл
  • Алдаа, лог мэдээлэл
  • Аналитик өгөгдөл

3.3. Төлбөрийн мэдээлэл

Skola нь төлбөрийн мэдээллийг өөрөө хадгалахгүй. Төлбөрийг гуравдагч төлбөрийн систем (жишээ нь QPay, Stripe, App Store, Play Store гэх мэт)-ээр дамжуулан гүйцэтгэнэ.

Skola нь зөвхөн гүйлгээ амжилттай болсон эсэх тухай баталгаажсан мэдээллийг хадгалж болно.

Дөрөв. МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ

Skola нь цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

4.1. Үйлчилгээ үзүүлэх, системийн хэвийн ажиллагааг хангах

4.2. Бүртгэл, нэвтрэлтийг баталгаажуулах

4.3. Subscription болон product худалдан авалтыг удирдах

4.4. Системийн аюулгүй байдлыг хангах

4.5. Алдаа илрүүлэх, засварлах

4.6. Шинэ боломж, шинэчлэлтийн талаар мэдэгдэх

4.7. Аналитик болон системийн гүйцэтгэлийг сайжруулах

4.8. Таны зөвшөөрөлтэйгөөр маркетингийн зорилгоор

Тав. МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ

5.1. Мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

5.2. Бүртгэл устгасан тохиолдолд хувийн мэдээллийг боломжит хугацаанд устгана.

5.3. Зарим аналитик өгөгдөл нь хэрэглэгчийг таних боломжгүй хэлбэрээр хадгалагдаж болно.

Мэдээлэл устгах талаар эндээс үзнэ үү.

Зургаа. МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛАХ

Skola дараах нөхцөлөөс бусад тохиолдолд таны мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй:

6.1. Хууль сахиулах байгууллагын албан шаардлагаар

6.2. Луйвар, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор

6.3. Системийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор

6.4. Мэдээлэл боловсруулагч гуравдагч үйлчилгээ үзүүлэгчтэй (cloud, аналитик, төлбөрийн систем)

Долоо. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

7.1. Skola нь мэдээллийн санг хамгаалах зорилгоор техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна.

7.2. Гэсэн хэдий ч интернетээр дамжих өгөгдөл 100% аюулгүй байх баталгаа байхгүй тул хэрэглэгч өөрийн нууц мэдээллийг хамгаалах үүрэгтэй.

Найм. ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

8.1. Skola нь энэхүү Нууцлалын бодлогыг шинэчлэх эрхтэй.

8.2. Шинэчилсэн хувилбар нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Ес. БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал хүсэлт байвал:

И-мэйл: hello@cta.mn

Вебсайт: https://skola.mn